
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт урт хугацаанд үргэлжилсэн усархаг бороо оржээ. Үүний улмаас 25 настай эрэгтэй Ц нь мал маллаж байхдаа борооны ус тогтсон даланд унаж нас барсан хэрэг энэ сарын 19-нд гарчээ. Дээрх хэргийг Дорноговь аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Иймд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.