
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 206 дахь өдөр бөгөөд он дуусахад 159 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23, хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа, элбэг олдох гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2667.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 388.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.19 цагт сар тал болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Өмнөговь аймгийн малчид бэлчээр хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад хандан мэдээлэл хийнэ.
- 11 цасгаас БНХАУ, МОНГОЛ улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, үндэсний туршилтын бага сургуулиас 8 дах удаагаа зохион байгуулж буй "Нөхөрлөл" олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн Орд галерейд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2010 онд WikiLeaks Афганистан дахь дайны тухай нууц баримт бичгүүдийг нийтэлжээ. Энэ нь АНУ-ын цэргийн түүхэн дэх хамгийн том мэдэллийн алдагдлын нэг болжээ.
- 1978 онд Англи улсад хиймлээр үр суулгасан анхны хүн төржээ.
- 1952 онд АНУ-ын Конгресс Пуэрто Риког “сайн дураараа элсэн нэгдсэн улс” хэмээн тунхаглажээ.
- 1587 онд Японд Христийн шашныг хоригложээ.
- 1570 онд Оросын хаан Догшин Иван өөрийн бүх зөвлөхүүдээ олны өмнө цаазлажээ.