
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэр мөрөн голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан нутгийн иргэн, 25 настай Б усанд живж амиа алджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын есөн алба хаагч, хоёр автомашин, нэг завтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт түр зогсоосон байна.
Эрлийн ажиллагааг өнөө өглөө 08:00 цагт үргэлжлүүлж, осолдсон газраас зүүн зүгт 3 км Улаан байшин гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.