
УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд ханджээ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүд, сайд, албан тушаалтнуудын хэрэг ямар шатандаа яваа талаар тайлбар авахыг хүссэн байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүсэлтдээ “Эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан нэр бүхий УИХ болон Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн оролцсон хавтаст хэрэг шийдэгдэхгүй удааширч олон түмний хүлээлтийг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэгэнт шалгаж дууссан хэргийг прокурор мөрдөн байцаах шатанд гацааж цаг хожих нь бусдад давуу байдлыг бий болгож байна гэж үзэхээр байна” хэмээн тодотгожээ.
.jpg)