
ЗХЖШ-ын даргын энэ сарын 24-ний өдрийн Б/784 тоот тушаалаар Онцгой байдлын байгууллагаас дөрвөн хүнд хурандаа цол олгожээ.
Уг тушаалаар ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Алтансүх, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгожээ.

