
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимынхан (МҮХАҮТ) Италийн "Ахмад экспертүүдийн холбоотой" хамтран ажиллах санамж бичиг байгуулаа. Ингэснээр Италийн "Ахмад экспертүүдийн холбоо"-гоор дамжуулан МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагууд худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлт хүртэх, технологийн дэмжлэг авах, ажлын арга барилаас суралцах, бизнесийн болон мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой болж байна. Үүний өмнө МҮХАҮТ нь Голландын ахмад экспертүүдтэй хамтран 1000 гаруй хүнийг мэргэжлийн ур чадварт сурган, ажилд зуучилсан юм.