
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг эх агаарын хөлөгт амаржиж, ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэдээлж байна.
Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын хоёр улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тусгай үүргийн онгоц 01.13 цагт Улаанбаатарт газардав.