
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр Дэлхийн хэмжээнд "Ковид 19" халдвартай холбоотой хийгдэж буй судалгаануудыг танилцууллаа.
Тухайлбал, АНУ-д Ковид 19 халдвартай өвчтөнд тулгуур булчингийн эд доройтох хам шинж илэрчээ. Тиймээс эрдэмтэд коронавирусний булчингийн системд үзүүлж буй нөлөөг үргэлжлүүлэн судлахаар болжээ.
Лондонгийн Био Анагаах ухааны судалгааны эрдэмтэд коронавирусний халдвар авч эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн дунд судалгаа хийхэд багтраа өвчтэй иргэд 17,9 хувийг эзэлсэн байна. Тиймээс судлаачид багтраа өвчтэй хүмүүс "Ковид 19" халдвар авч байгаа нь биеийн байдал хүндрэх магадлалтай гэж үзжээ.
Их Британи Улсын Кембрижийн их сургуулийн судлаачид коронавирусний халдвар нь хүмүүст хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийжээ. Судалгаанд 02-14 насны 2141 хүүхэд хамрагдсан байна. Халдвар авсан хүүхдүүдийн 49 хувь нь ханиалгах, 47 хувь нь халуурах шинж тэмдэг илэрчээ. Мөн 58 нярай хүүхэд коронавирусний халдвар авсан байна.