
Төв аймгийн Зуунмод сумын төвөөс зүүн зүгт 3 км-т оршир Зүүндэлгэр багийн Баянбулаг нэгдүгээр гудамжинд үерийн усанд хүн урсаж байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 9-ний өдрийн 17:45 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 40 настай, эрэгтэй иргэн Т нас барсныг олж цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.