
ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 11-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 377 хүний сорьцоос шинжилгээ авахад, 374 хүнээс коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 6-нд Алтанбулагийн боомтоор орж ирж гурван хүнээс халдвар илэрлээ. Энэ нь 7 хоногийн дараа буюу давтан шинжилгээгээр илэрч байгаа юм. Дархан-уул аймгаас ХӨСҮТ-д авчирч тусгаарлан, эмчилнэ.
Өнөөдөр сайн мэдээтэй. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Эдгээр нь ОХУ-аас ирсэн оюутнууд юм. Монголд батлагдсан тохиолдол 230, эдгэрсэн хүн 202, одоо 28 хүн эмчлүүлж байна" хэмээлээ