
Тээврийн цагдаагийн алба хаагчид ачааны автомашины хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр:
- “Нисэхийн аюулгүйн тойрог”,
- “Биокобинат”,
- “Шувуун фабрик” чиглэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, тээвэрлэж байгаа ачааны автомашинуудад шалгалт хийж буй аж.
Ингэхдээ ХУД-ийн Засаг даргын 2020.08.26-ны өдрийн А/343 тоот захирамжийн дагуу ачааны автомашины тeхникийн бүрэн бүтэн байдал, ачаа тээвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
