
Гарааны бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй орчин үеийн залууст зориулсан үзэсгэлэн худалдаа хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнд гар урлал, технологи, хувцас дизайны чиглэлээр бизнес эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцох бөгөөд тэд өөрсдийн бизнесийн талаар залууст туршлагаасаа хуваалцахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээг "GERU" компани Нийслэлийн Шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй юм.
Арга хэмжээний хүрээнд залууст дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зөв хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ уран бүтээлчидтэй чөлөөтэй яриа өрнүүлж суух боломжийг олгох юм. Мөн бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд ирсэн бүх хүнд бэлэгтэй.
Арга хэмжээнд ирснээр,
- Үзэсгэлэн худалдаа
- Workshop
- Өнгөний эрэлд хөгжөөнт тоглоом
- Таныг илэрхийлэх цор ганц бүтээлүүд
- Open Mic
Хаана: Мөнгөн завьяагийн чанх хойд хэсэгт байрлах Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ: 2020 оны есдүгээр сарын 26-ны 11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана