
Өчигдөр гал тэргэнд 15 настай хүүхэд дайруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайруулсан байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 09-р сарын 21-ний 14:42 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж, дайруулсан байдалтай байсан гэнэ. Охиныг ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна.