
Маргааш буюу энэ сарын 30-нд Улаанбаатар хотод өдөртөө хур тунадас орж, агаарын хэм 6 градус хүртэл буурах төлөвтэй байна. Харин шөнөдөө 3 градус дулаан байх бөгөөд ялимгүй хур тунадас орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн маргааш өдөр Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.