
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны 10 дахь ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болжээ.
Онцгой байдлын байгууллагаас энэ удаагийн ээлжинд 21 алба хаагч үүрэг гүйцэтгэх аж. Алба хаагчдыг үдэх ёслолд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож, бие бүрэлдэхүүнд амжилт хүсжээ.
Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож байгаа юм.