
Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас аж ахуй нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах мах боловсруулах 6 аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд Оргилуун гүн ХХК, Мөнх баясах кейсинг ХХК, ЭСЭС Монголиа фүүд ХХК-уудад 30 орчим тонн өнгөрсөн жилийн үлдэгдэл түүхий нүүрс байсныг битүүмжлэн, Мөнх баясах кейсинг ХХК-ийн түүхий нүүрс түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулах албан даалгавар хүргүүлжээ.

