
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, Ковид-19 вирусын нөхцөл байдлын талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, тус комиссоос дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ. Ингэхдээ агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг дээрх өдрийг хүртэл сунгаж буй юм.
УОК-оос гаргасан шийдвэрийг лхагва гарагт хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргана. Коронавирусын улмаас манай улс хилийн боомтуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хаасан билээ.