
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгах саналыг гаргаад байна. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 98 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 19519 иргэнээ татан аваад байна. Санал гаргасантай холбоотойгоор арваннэгдүгээр сард нийт 10 тусгай нислэг хийх хуваарь гарчээ.
- БНСУ руу зургаа
- Европ чиглэлд нэг
- Токио руу хоёр
- Казахстан руу нэг удаа тус тус нислэг үйлдэхээр болсон байна.