Сүүлийн үед хүүхэд залуус хичээл, ажлынхаа хажуугаар стресс тайлах, анхаарлаа төвлөрүүлэх зорилгоор биллиардын төрлүүдийг сонирхож хи чээллэх болсон. Энэ нь Монголын тамирчид ур чадвараараа олон улсын тавцанд танигдаж эхэлсэнтэй холбоотой. Биллиард нь зөвхөн цохих бус, шатар шиг олон нүүдлийг төлөвлөх шаардлагатай байдгаараа сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Хичээллэхэд нас харгалзддаггүй тул сонирхон хичээллэгсэд клубийн мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад тууштай бэлтгэл хийж, амжилт гаргах боломжтой. Монголын пүүл, хэйбол биллиардын холбоо тамирчид бэлтгэн олон улсын тэмцээнд оролцуулдаг болсон. Харин үүнд Норвегийн Осло хотод үргэлжилж буй хэйбол, пүүл биллиардын өсвөр үеийн ДАШТ-д Ч.Анхжаргал, Б.Мөнх-Ундрал нар ур чадвараа сорьж байна. Ч.Анхжаргал хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай өрсөлдөх нь.