Бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар прокурорын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, М нь С-тай сар бүр 500 000 төгрөгийн цалин олгохоор тохиролцож, түүний 10 настай хүүхдээр нь хориглосон хугацаанд морь унуулж, хөдөлмөр эрхлүүлсний улмаас мориноос унаж, хүндэвтэр гэмтсэн хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн байна. Шүү хээс М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3.5 сая төгрөгөөр торгох ял, уралдаанч хүүхдийн эцэг С-г асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэм буруутайд тооцон, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарласан байна.
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэдэг болохыг прокурорын байгууллагаас анхааруулсан юм. Мөн Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Түүнчлэн Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм. Ташрамд, өнгөрсөн онд 12 мянган хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 343 нь мориноос унаж, 88 нь хөнгөн, тав нь хүнд гэмтжээ.
Ч.Цэлмэг