
Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хаакон Магнусын эхнэрийн дагавар хүү 29 настай Мариус Борг Хойбид дөрвөн жилийн хорих ял авчээ. Осло хотын шүүх түүнийг хүчингийн хэрэг, халдлага, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан, эд хөрөнгийг сүйтгэсэн зэрэг нийт дөчин эрүүгийн хэрэгт буруутай гэж тогтоожээ.
Мариус Борг нь угсаа залгамжлах хунтайж Харалдын төрсөн хүүхэд биш юм. Хүүг гурван настай байхад түүний ээж Метте-Марит Норвенийн угсаа залгамжлагч хунтайж Хааконтой танилцан гэрлэсэн аж.
Метте-Маритийн харц гаралтай нь ч , зөөгч хийдэг нь ч хунтайжийг гэрлэхэд саад болоогүй байна. Тэдний дундаас хүү охин хоёр төржээ.
Харин дагавар хүүд хар тамхины наймаачин төрсөн эцгийнх нь цус давамгайлсан бололтой үргэлжийн хэл ам дагуулсаар эцэст нь шоронгийн хаалга татахад хүрэв.
Шүүх хурал дээр Мариус Борг хамгийн ноцтой хэрэг болох хүчингийн хэрэгт өөрийгөө буруугүй, эмэгтэйчүүд дотно харилцаанд ороход өөрсдөө зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Хохирогчид болох зургаан эмэгтэй бүгд Мариус тэдэнд мансууруулах бодис өгсөн байх гэж мэдүүлжээ. Энэ нь Мариусын гар утаснаас хураан авсан бичлэгүүд баталсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Метте-Марит гүнж насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт буруутгагдсан Жеффри Эпштейнтэй холбоотой байсандаа хааны гэр бүлээс уучлалт гуйсан юм.