Өнөө өглөөний 06 цагийн орчимд /2026.06.16/ Энхтайваны гүүрнээс автомашин унасан зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, ХУД-ийн 2-р хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад 6889 ..., улсын дугаартай "Toyota Alphard" маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна. Ослын улмаас автомашины жолооч хүнд бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдэн яаралтай тусламж авч байгаа бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.