Далайн хүчтэй хар шуурга илиппиний хойд хэсгийг дайран өнгөрчээ. Энэ нь 2025 онд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхины нэгд тооцогдож буй бөгөөд үүний улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэгвэл энэхүү хар салхи, аадар бороо нь Хонконг, Тайванийг чиглэж буй тул орон нутгийн онцгой байдал, цаг уурын байгууллагууд бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс зохион байгуулж, галт тэрэг болон хот хоорондын тээврийн хэрэгслүүдийг зогсоон, сургуулиудыг түр хаах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Хонконгийн цаг уурын байгууллагаас ард иргэддээ pагаса (typhoon ragasa) нэртэй далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэйг сэрэмжлүүлээд, эрчилсэн салхины хүч зарим газарт цагт 220 км-т хүрнэ гэжээ. Уг үзүүлэлт нь салхины хурд секундэд 60-62 метрт хүрч болзошгүйг илтгэх аж. Салхины хурд секундэд 15-25 метрт хүрэхэд л манайд гэр сууц нурах, эрэг цөөнгүй эрсдэл тохиолддог гэхээр дээрх хар шуурганы нөлөө ямар аюул дагуулахыг төсөөлшгүй.
Өчигдрийн байдлаар Хонконгод мягмар, лхагва гарагт буух болон тус хотоос хөөрөх олон улсын бүх нислэгийг цуцалж, хойшлуулав. МИАТ-ийнхэн ч нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс энэ сарын 24-ний, ОМ297/ОМ298 аяллын дугаартай, “Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар” чиглэлийн нислэгийг цуцалснаа мэдэгдэв. Уг нислэгээр зорчих тийзтэй иргэд билет худалдан авсан борлуулалтын төвд хандаж, нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг зөвлөлөө.
О.Оргилох