Сонгинохайрхан дүүрэгт таван ханатай гэр шатсаны улмаас хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн 40 дүгээр хорооны нутагт гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт уржигдар 19.42 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр бүрэн шатаж, 25 настай иргэн Н гурван настай охины хамт галд өртөж амиа алдсан . үүргийн Цагдаагийн II хэлтэст .
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар гал түймрийн 1937 дуудлага, мэдээлэл дээрх байгууллагад бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 21.1 хувиар өссөн үзүүлэлт . Иймд хүйтний улирал эхэлсэн энэ үед үнс, нурмаа ил задгай асгахгүй, татсан тамхины ишээ бүрэн унтрааж, тагтай саванд хийж хэвшихийг анхаарууллаа. Мөн цахилгаан халаагуурын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байхыг мэргэжлийн байгууллагынхан сэрэмжлүүлж байна.
У.Цэцэг