Монголын төр засгийнхан сүүлийн жилүүдэд аливаа асуудал дэгдэх бүрд хамгийн түрүүнд хийдэг алхам нь “ажлын хэсэг байгуулах” шийдвэр болсон. Улс төрийн хариуцлагаас бултах шилдэг арга нь учраас манайхан ажлын хэсгээр “мэргэшээд” буй гэ хэд болно. Аливаа нэг асуудлаар нийгэмд то моохон хэрэг мандах тоолонд ажлын хэсэг байгуулна. Гэвч ажлын хэсэг нь гарц гаргалгаа, шийдэл боловсруулдаг уу, эсвэл асуудлыг аргацаан “царцаадаг” уу. Ямартай ч дээрээс “оноосон” хугацаанд асуудлыг түр намжааж, сарниулан мартуулдаг нь бол үнэн. Утаа, түгжрэлийг буу руулах, эрчим хүчний хямралаас гаргах, нүүрс ний хулгайтай тэмцэх, цар тахал, зудын хүндрэ лийг даван туулах, төсвийн сахилга бат, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, ав лигатай тэмцэх, татварын реформ хийх, нийг мийн даатгалын тогтолцоог эрс шинэчлэх гэх мэт сайхан сайхан нэртэй ажлын хэсэг байгуул лаа гэхээр л олон нийт “Монголын төр энэ асуу далд анхаарч байна” хэмээн баярладаг ч үнэн дээ юу ч шийдэгддэггүй нь гачлантай.
Ажлын хэсэг байгуулах нь улс төрчдөд л тал бүрийн ашигтай. Нийгмийн уур бухимдлыг намжаана, хариуцлагыг өөрөөсөө зайлуулж, тодорхой эзэн биегүй ажлын хэсэг гээч рүүгээ шидчихнэ, шийдвэр гаргах хугацаагаа хойшлуулж, цаг хожно, тэр хооронд юу ч болоо аж. Ажлын хэсэг бол үндсэндээ манай төрийн шийдвэрийн оронд хэрэглэдэг улс төрийн тактик болж хувирсан. Жишээ нь, эр чим хүчний салбарын реформын талаар олон жил ярьж, цөөнгүй ажлын хэсэг “судалсан”. Гэтэл бодит өөрчлөлт, шинэчлэл удааширсаар иргэд цахилгаан, дулааны гачигдал, үнийн өсөлтөөр горыг нь эдлээд байхад л энэ Засгийн газрын тэргүүн хүртэл Эрчим хүчний сайддаа хариуцлага тооцож чадахгүй 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөөд буй.
ХАМТЫН НЭРИЙН ЦААДАХ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ
Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, агентлагууд, нийслэл хот, түүний харьяа байгуулагууд ажлын хэсэг байгуулахдаа түргэн шаламгай ч хугацааны тодорхой заалтгүй, үр дүнгийн хэмжүүргүй, тайлан нь олон нийтэд ил тод биш, хариуцлага хүлээх этгээд нь тодорхойгүй байдгаас үүдэлтэй түүхийрэл ёс юм шиг дагадаг. Үнэндээ манайд байгаа ажлын хэсгүүд бол шийдвэр гаргах институц биш. Тэд зөвхөн зөвлөмж л боловсруулна, өнөөхийг нь хэрэгжүүлэх үүрэг хэнд ногдох нь бүрхэг. Үүнийг “accountability gap” буюу хариуцлагын зөрүү гэдэг юм.
Жишээ нь, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах санал, шийдэл, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа гэж бодъё. Тэдний гаргасан зөвлөмжийг хэн, хэрхэн, хэзээ хэрэгжүүлэх нь тодорхойгүй бөгөөд гэнэт нэг өдөр сайд, дарга нар ажлын хэсэгтэйгээ санаад дуудвал “Бид зөвлөмжөө өгсөн” л гэнэ. Зөрүүлээд салбарын яамныхан “Бид дахин нягталж судалж байгаа” гэсхийгээд өөрсдөөсөө холдуулах бол “шаварт унасан шарын эзэн” нийслэл хот “Санхүүжилт нь хараахан шийдэгдээгүй байгаа” хэмээн дүлгэнээд өнгөрнө. Засгийн газар болохоор “Улс орны эдийн засгийн нөхцөл байдал угаасаа хүнд байгаа тул асуудлын эрэмбэ дараа чухал шүү дээ, ойлгох хэрэгтэй” гэж өрөвдүүлэх тактик руу шилжинэ, парламент харин “Гүйцэтгэх засаглал бодлогоо хэрэгжүүлээгүй” хэмээгээд зайгаа авчихна. Ийнхүү бөөн зардал чирэгдэл болж, давхардсан олон бүтэц ажиллаад байгаа хэрнээ ажил нь урагшлахгүй. Алдаа гарвал шууд институцүүд рүүгээ “шингээгээд”, улс төрчид нь хариуцлагаас зайлсхийдэг үзэгдлийг системийн онолд “diffused responsibility” буюу сарнисан хариуцлага гэдгийг манай гишүүд, сайд, дарга нар сайн мэдэж байгаа даа.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ НЭМСЭН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ АЖЛЫН ХЭСЭГ “УНТАЖ” БАЙНА
Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг тав, тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин нэмсэн нийслэлийн ИТХ-ын тогтоолыг эсэргүүцсэн иргэний өргөдөлд “D-Parliament” цахим системээр 33 мянга гаруй хүн дэмжин саналаа өгсний дагуу УИХ-аас өнгөрсөн жил ээлжит нэгэн ажлын хэсэг байгуулсан. Н.Алтанхуяг, Ж.Баясгалан тэргүүтэй хэд хэдэн УИХ-ын гишүүн, яам, агентлаг, нийслэлийн холбогдох газрын төлөөлөл багтсан ажлын хэсгийнхэн хагас жилд нэг хуралдаад, бусад үед нь усанд хаясан чулуу шиг алга болчихдог нь манай төрийн ажил яаж явдгийн нийтлэг жишээ л дээ.
Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил, амьдрал, хэтэвчтэй шууд холбоотой асуудлыг хоёрхон хүний цахим саналаар шийдчихсэн түрэмгий үйлдлийг эргэж хараад, зогсоох болов уу гэсэн хүлээлт, найдлага иргэдэд төрүүлсэн учраас хамгийн их дуу шуутай, анхаарлын төвд байх учиртай хүмүүс юм, тэд. Гэтэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны есдүгээр сард “Авто замын төлбөр болон тээврийн хэрэгслийн татварыг нэмсэн НИТХ-ын шийдвэр нь хуульд нийцсэн, эсэхийг хянах чиглэлийг УИХ-ын төсвийн байнгын хорооноос Засгийн газарт өглөө” гэдэг мэдээ гараад л өнөөг хүртэл таг чиг. Ажлын хэсгийн гишүүдээ зарим түшээ нь “Нийслэлийн ИТХ-ын тогтоолыг УИХ хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй. Засгийн газарт л бид чиглэл өгөх боломжтой” хэмээн зэмлэж байснаас харахад үнэхээр л манай төр засаг асуудлыг шийдэхийн төлөө биш, гал намжаах тактикийнхаа дагуу тэднийг томилсон бололтой.
Ерөөсөө Монголд хэчнээн ч олон ажлын хэсэг байгууллаа гээд асуудал яагаад шийдэгддэггүй, үр дүнд хүрдэггүй вэ. Ажлын хэсэг байгуулах нь буруу үйлдэл бус, шаардлагагүй бүтэц ч энэ нь биш. Харин ажлын хэсгийнхнийг “шүдгүй арслан” болгодог нь төр өөрөө. Төр бодлогоор асуудлыг шийдэх үүрэгтэй, түүнийхээ тулд тал бүрээс нь нарийн судлах ёстой. Гэтэл асуудлыг судалж, гарц гаргалгаа, тодорхой санал боловсруулж танилцуулах учиртай ажлын хэсгийнхнээ бодлого, шийдэлд биш, хугацаа хожих “Улс төрийн хамгаалалтын хэрэгсэл” төдийхнөөр ашиглачихаар буруудаад байна.
Монгол Улсын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны 211 дүгээр тогтоолоороо айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргаж, нийт 1052 мянган хэрэглэг чийг энэхүү халамжид хамруулан 359 тэрбум төгрөгийг өмнөөс нь төлсөн байдаг. Наанаа ард иргэдэд ашигтай мэт боловч нидэр дээрээ эрчим хүч, дулааны салбарын санхүүгийн тогтвортой байдалд асар сөрөг нөлөөтэй тэрхүү бодлогын гажуудлыг бид 2024 оны арваннэгдүгээр сард “биеэрээ” мэдэрсэн. Гэнэт ухаарсан юм шиг Монголын төр цахилгаан, дулааны тарифыг бодит өртөгт ойртуулах шийдвэр гаргаж, 30 хувиар нэмэгдүүлсэн шүү дээ. Нэг гараараа хайрлаад илбээд байгаа юм шиг хэрнээ нөгөө гараараа тас алгадсан дээрх шийдвэрүүдийн аль алиныг нь ажлын хэсгийнхний судалгаа, тооцоо, саналд үндэслэсэн гэдэг. Хоржоонтой шүү.
НЭЭЛТТЭЙ, МЭРГЭЖЛИЙН БАЙХ НЬ ЧУХАЛ
Дөрөв дөрвөн жилийн сонгуулийн циклээр улс төрийнхөн гэлтгүй, нийт улс орноороо эргэж хөрвөдөг онцлогтой учраас тогтвортой бодлого боловсруулах мэргэжлийн, хараат бус нэгж дутмагтай нэн түрүүнд холбоотойг судлаачид хэлдэг. KPI буюу хэрэгжилтийн хяналт, үр дүнгийн үнэлгээний тогтолцоо сул, хариуцлагын соёл, жишиг манайд тогтоогүй учраас ажлын хэсэг байгуулах шалгуурыг зайлшгүй хуульчлах шаардлага тулгарчээ. Наад зах нь, ажлын хэсгийн хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хугацаа, төсөв, үр дүнгийн шалгуурыг заавал тогтоох, тайланг нь нээлттэй болгох, өгсөн зөвлөмжийнх нь хэрэгжилтийн хяналтын механизмыг парламентын түвшинд бэхжүүлэх, бодлогын мэргэжлийн, байнгын нэгжүүдийг институцийн хэмжээнд тогтворжуулах шаардлага ч бий гэнэ.
Улс төрийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд ажлын хэсэг байгуулах тогтоолд хариуцсан сайд, гишүүн, төлөөлөгч, даргын нэрийг тодорхой заагаад, хэрэгжилтийн хугацаатай, үр дүнгийн хэмжүүр (KPI)-тэй нь, биелээгүй тохиолдолд хэрхэх тухай заалтыг ч нарийн тусгадаг жишиг олон улсад түгээмэл. Ажлын хэсэг зөвхөн түр судалгаа хийгээд асуудлыг хаяхгүй, байнгын мэргэжлийн албад, хараат бус бодлогын үнэлгээний газруудаараа дамжуулан парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, Засгийн газрын дунд, урт хугацааны хөтөлбөр, зорилт, стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд гүүр болох учиртай. Өнөөгийн манай нийгэмд ажлын хэсгүүдийн тайлан хэзээ ч олон нийтэд бүрэн нээлттэй байдаггүй нь нэг томоохон гажуудал гэгддэг. Нэгэн жишээ татахад, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад олгосон зээлийн санхүүжилт, үр өгөөж ямар байсныг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэгтэй ажлын хэсэг 2024 оны сүүлч, 2025 оны эхээр хөдөө орон нутгаар баахан явж, төрөөс нэмэлт зардал, чирэгдэл болсон. Гэвч тэр ажлын хэсгийнхний нэгдсэн санал, зөвлөмжийг тухайн үедээ ч, өнөөдөр ч сонирхоогүй. Хэн нэгэн нь ярихгүй, сонсохгүй, харахгүй байхаар шийдсэн бололтой, тэгсхийгээд мартагнуулсан.
Ил тод байдал нэмэгдэх тусам иргэний нийгмийн оролцоо, хяналт сайжирна, тэр хэрээр мэргэ жлийнхний шүүмжлэл төрийн бодлогын алдаа завхралыг засаж, үр өгөөжийг дээшлүүлнэ. Гэтэл манайд “Ковид-19” цар тахлын үед энд тэндгүй байгуулсан ажлын хэсгүүдээ гурав, дөрвөн жилийн дараа ч татан буулгаагүй, тийм “юм”-тай гэдгээ ч сайд, дарга нар нь мартчихсан, гишүүд нь хийгээгүй ажлынхаа төлөө төсвийн цалинг давхар шомбодож байсан гэдэг. 2023 оны зудын хүндрэлийн үеэр байгуулсан ажлын хэсгийн гишүүд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй байхдаа үерийн эрсдэлтэй нүүр тулж, үргэлжлүүлэн ажилласан туршлага, сургамж ч манайд бий. Их, бага ч бай, төрийн байгууллагын албан бланкан дээр тогтоолтой юм болохоор татан буулгаагүй тохиолдолд ажлын хэсгийн гишүүд нь хаяад явчхаж болдоггүй, ацан шалаанд ордог гэнэ лээ.
Л.Аргамжин