Боловсролын яамнынхан ерөнхий боловсролын сургуулийн болон цахим орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх урт хугацааны “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарлалаа. 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, хүндлэл дүүрэн орчинд суралцах нөхцөл бүрдүүлнэ гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолсон.
Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт технологийн хөгжлийг дагаад цахим орчинд шилжин, эрүүгийн гэмт хэргийншинжтэйболж, эзэнхолбогдогчнь тодорхойгүй, далд хэлбэрээр түлхүү үйлдэгдэн, хүүхдүүдийн сэтгэл зүйд ноцтой гэмтэл учруулсаар байгаа аж. Улмаар өсвөр насны хүүхдүүдийн 32.1 хувь нь ямар нэгэн байдлаар амиа хорлох оролдлого хийсэн нь судалгаагаар тогтоогдсон тул сургуу лийн болон цахим орчинд үйлдэгдэх үе тэнгийн дээрэлхэлт, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгыг I-XII ангийн сурах бичигт нэн даруй тусгах шаардлагатай гэв.
Боловсролын яамныхан дээрх хөтөлбөрийг иргэний нийгмийн байгууллагынхантай хамтран хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловс руулан батлуулах, “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформ бий болгох аж. Тэгвэл сурах бичигт хүүхдүүдийг хэрхэн гэмт хэргийн хохирогч болохгүй байх, өөрийн болон бусдын сэт гэл хөдлөлийг танин мэдэх, хамгаалах, хүндлэл, хариуц лагын ур чадварыг хөгжүүлэх, дээрэлхэлтийн сөрөг нөлөө, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах зэрэг мэдлэг, ойлголтыг тусгах юм байна.
О.Ундрах