Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хорооныхон хамтран эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар санал солилцлоо. Уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй албаныхан, хороог төлөөлж Ажлын албаны дарга А.Адилбиш, шинжээчид оролцож, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулав. Тус хуульд салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал нэмж тусгах шаардлагатай гэж албаныхан үзжээ.
Мөн наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, ялангуяа эрэгтэйчүүдийн гэнэтийн нас баралтад нөлөөлдөг хүчин зүйсийг бууруулж, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарах, хөдөөгийн эмэгтэйчүүд, малчин залуусын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, болосвролын ялгаатай байдлыг багасгаж, эрх тэгш байдлыг бүрдүүлнэ гэв.
О.Оргилох