“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргав. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Түүнээс нэгж хувьцаанд 65.5 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгох гэнэ. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь. Тодруулбал, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63 242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор багтаан олгох юм.
Ч.Болор