Дорнод аймгийн Матад сумд энэ сарын 21-ний 14.50 цагаас эхлэн орсон цас 17 цаг үргэлжилж, салхины хурд секундэд 21-23 метрт хүрч, хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Мөн Халхголд цас 16 цаг үргэлжлэн орж, салхи ширүү сэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Цасан шуурганы улмаас нэг гэр бүлийн гурван хүн төөрч, 70 настай өөр нэг иргэн сураггүй болжээ. Тодруулбал, Халхгол сумын Цогтсүмбэр ба гийн нутагт тус сумын харьяат иргэн М энэ са рын 21-ний 15.00 цагт аргамжаатай морио авч рахаар гэрээсээ гараад цасан шуурганд төөрч сураггүй болсон гэх дуудлага 17.15 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дууд лагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн ангийнхан эрэн хай жээ. Харамсалтай нь, сураггүй болсон иргэний цогцсыг өчигдөр 12.32 цагт олсон гэнэ.
Мөнмалдаа яваад цасан шуурганд төөрсөн, нэг гэр бүлийн гурван хүнийг олсон ч эхнэр нь осгож нас барсан байжээ. 11 настай хүү нь аавынхаа хамт аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж.
Халхгол сумд хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсэж, айл өрхийн ха шаа, хороо, мал цасанд дарагдаж, орон нутгийн зам, даваа хаагдсан тул аймгийн Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдсан байна. Комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнийг энэ сарын 24-ний 18.00 цаг хүр тэл түр хязгаарлах гэнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 25 хүртэл ца химд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Ташрамд, энэ сарын 25, 28, ирэх сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурах төлөв тэй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмж лүүлэв. Мөн өнөөдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20, зарим үед 24 метр хүрч ширүүсэхийг анхаарууллаа.
Ч.Туяа