“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн сүүлийн нэг жилд буюу өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ сарын эхний хагас хүртэлх хугацаанд 47.9 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонныг нь боловсруулжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэн 47 жилийн хугацааны хамгийн дээд үзүүлэлт болсон аж.
Түүнчлэн дээрх хугацаанд 4.9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Түүнчлэн хоёрдугаар сарын эхний 15 хоногийн байдлаар хүдэр дэх зэсийн агуулга 0.37, молибден 0.01, технологийн балансаар зэсийн металл авалт 86.3, молибден 46.6 хувийн гүйцэтгэлтэй байсан аж. Мөн 22.4 хувийн агуулгатай, 5495 тонн цэвэр зэсийн агууламжтай, 4529 тонн баяжмал үйлдвэрлэжээ. Тайлант хугацаанд молибдены баяжмал 86 контейнер гаргасан бол зэсийнх сарын эхнээс 426 чингэлэг ачуулсныг “Эрдэнэт үйлдвэр”ийн Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.
С.Цэрэн