Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн гэх хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн дахин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Тэрбээр 2023 оны зургаадугаар сард гэл бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан хэмээн ХанУул дүүргийн Цагдаагийн газрын II хэл тэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Энэ үедээ өөрт холбогдох зөрч лийн хэргийг удаашруулах зорилгоор зөр чил шалган шийдвэрлэж буй цагдаагийн алба хаагч, тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч О.Жамъянсүрэнд хахууль өгсөн хэрэгт буруутгагдсан билээ. “Тэд найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд О.Жамъянсүрэн албан тушаалаа ашиг лан С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаж, завааруулах гээд байгаа, ХААН банкны данснаасаа мөнгө шилжүүлсэн” хэмээн эхнэр Сэлэнгэ нь АТГ-т гомдол гаргасны дагуу уг хоёр хүнийг шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Гал-Эрдэнээс ахлах дэслэгч О.Жамъян сүрэнгийн охины данс руу 2023 оны долоодугаар сард тус бүр нь нэг сая төгрөг хоёр удаа шилжүүлсэн нь тогтоогджээ. Уг хэргийг өнгөрсөн жил шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурал 2025 оны хоёрдугаар сард болж байсан юм. Энэ үед С.Гал-Эрдэнэ “О.Жамъян сүрэнг 2019 оноос хойш таньдаг болсон, адууны наймаа хийсэн, мөнгө зээлж байсан тохиолдлууд ч байсан. Уг хоёр сая төг рөгийг наадамд дээгүүр давхисан морины байны хишиг хэмээн зээлдүүлсэн” хэмээн мэдүүлж байв. Тухайн үед Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъянсүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноож байсан билээ. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн юм. Шүүхээс даалгасан ажиллагааг мөрдөгч, прокурорууд хийж дуусгаад ийнхүү дахин дээрх шүүхэд хүргүүлсэн байна.