ОХУ-ын Пермийн политехникийн их сургуулийн эрдэмтэд цаасны үйлдвэрийн хаягдал ашиглан, шинэ технологи боловсруулснаа өнгөрсөн сард танилцуулсан нь олны анхаарлыг татаад байна. “Цэвэр усны хүртээмж дэлхий нийтийн асуудал. Алслагдсан бүс нутагт болон онцгой байдлын үед тулгамддаг гол хүндрэлүүдийн нэг нь ус, түүний хүртээмжтэй холбоотой. Мод боловсруулах болон тавилгын үйлдвэрлэлийн хаягдал, тэдгээрийг зөөвөрлөх, ачих явцад хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул нөхцөл байдлыг улам хүндрүүлэх шалтгаан болдог. Энэ мэт олон асуудлыг шийдэхэд бидний боловсруулсан арга ашиглахаас эхлээд эдийн засаг, хэрэглээний хувьд ч хүндрэлгүй. Нүүрстөрөгчийн шүүлтүүр, химийн шахмал, мембран зэрэг уламжлалт цэвэршүүлэх аргууд үнэ, өртөг ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр, түүнчлэн усны амтны хувьд тааламжгүй зэрэг сул талтай. Хамгийн гол нь эдгээр технологи бохир усыг шүүж, цэвэршүү лэхээс биш, гол шалтгаан болох үйлдвэрээс ялгарах хорт ялгарлыг арилгахгүй. Бидний технологи бол целлюлоз болон цаас үйлдвэрлэлээс гардаг лигносульфонат, хуучин хавтанг ус цэвэршүүлэх сорбент болгон хувиргах арга” хэмээн орос мэргэжилтнүүд мэдээлжээ. Лабораторийн туршилтуудаар шинэ технологийн сорбент нь бохирдуулагч бодисыг хангалттай шингээж байж. Өдгөө уг аргыг практикт нэвтрүүлэх түвшинд хэлэлцэж буй юм.