Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 11.5 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 36.7, үйчилгээний салбарынх 11.5, үйлдвэрлэл болон барилгын салбарын нэмэгдэл өртөг 22.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. Түүнч лэн манай улсын эдийн засаг өнгөрсөн улиралд өмнөх улирлаасаа 0.7 хувиар нэмэгдсэн бол 2025 онд 6.8 хувиар өссөнийг ҮСХ-ны тайланд дурджээ. Эл өсөлтийн 2.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбараас, 1.5 нэгжийг нь үйлдвэрлэл, барилга, байгууламжийн бүтээмжээс, 1.4 хувийг нь уул уурхай, олборлолтоос, нэг нэгж хувийг нь үйлчилгээний салбараас бүрдүүлсэн байна.
С.Дулам