Билгийн тооллын XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн морин цагт буюу аргын тооллын 2026 оны хоёрдугаар сарын 22-ны 11.40 цагт Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга боллоо. Бүх цэргийн их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутамд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, цагаалах тайлгыг жил бүр Хар сүлдний өргөөнд хийдэг журамтай юм. Эл тайлгын ёслолд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй салбарынхан, бие бүрэлдэхүүн түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцжээ.
Ч.ЦЭЛМЭГ