Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайдад тавьж, албан ёсоор санал оруулахаар гарын үсэг цуглуулж буй. Б.Чойжилсүрэн 2022 оноос хойш гурав дахь Засгийн газартаа Эрчим хүчний сайд хийж байгаа ч энэ салбарыг өөд татах чадвар, сэтгэлгүй гэдгээ хангалттай харуулсан юм. Идэр есийн хүйтнээр “ДЦС-IV”-т доголдол гарч, нийслэл чүүд хэд хоногийн турш цахилгаан, дулаанаа хязгаарлуулсан. Үүнээс зургаан сарын өмнө “ДЦС-3”-т мөн дэлбэрэлт болж, хүний амь эрсэдсэн. Ашиглалтын хугацаа дууссан, нөөц тоног төхөөрөмжгүй хэдхэн станцдаа шинэч лэл хийхгүй, үүнд зориулж хөрөнгө гаргахгүй атлаа сонгогдсон аймгийнхаа 100 жилд төсвийн мөнгөнөөс харамгүй зарцуулдаг сайдыг огцруулах ёстой хэмээн олон нийт ч дэмжсэн. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд шууд хариуцлага тооцохын оронд нэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар алдаагаа засах 30 хоногийн хугацаа өгсөн билээ. Тэгвэл эл хугацаа нь баасан гарагт дуусаж байна.
Эрчим хүчний сайд өмнөх хэдэн жилд хийгээгүй ажлаа ганц сарын дотор амжуулж чадахгүй гэдгээ ч шулуухан хэлж, албан тушаалтай зууралдахгүй гэсэн. Тэгэхээр “бэлгэдлийн” 30 хоног дуусаж, Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцох асуудлыг ирэх долоо хоногт ярих нь.
С.Уул