Сар шинийн баяртай холбоотой өндөр настнуудын тоо болон өвөрмөц содон нэртэй хүмүү сийн талаарх сонирхолтой мэдээллийг Үндэснйи статистикийн хорооноос гаргажээ. Тодруулбал, Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна. Хамгийн ахмад нь 108 настай иргэн аж. Тэдний 38 нь эрэгтэй, 128 нь эмэгтэй гэнэ. Ахмад настнуудын 74 нь нийслэлд амьдардаг бөгөөд Баянзүрх дүүрэгт 18, Хан-Уулд 17 буурал аж төрж буй нь хамгийн олонд тооцогдож байна. Харин орон нутгийн тухайд Өвөрхангай аймаг хошуучилсан бөгөөд 100 ба түүнээс дээш өндөр настай 10 хүн амьдарч буй аж. Дараа нь Баян-Өлгий найман өндөр настантайгаар удаалжээ. Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгүүлснээр Шинийннэгэн нэртэй 52, Цагаан сар нэртэй 12, Адуучин хэмээх алдартай 11, Саршинэ хэмээх дөрвөн хүн байна. Мөн Монгол нэртэй 67 хүн байгаа бол Монголхүү, Монголмаа, Монголжин хэмээх нэртэй 723 иргэн бий. Тэдний 524 нь Монголжин аж. Түүнчлэн, Хийморь, Бөх, Хадаг, Хуур, Зодог, Идээ, Хөөрөг, Шинийнгурав, Шинийннайман нэртэй хүмүүс бүртгэгдсэн байна.
Ч.Болор