Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өчигдөр үдээс хойш яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зуржээ. Түүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт анх шалгаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоосны дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
Т.Даваадалайг Iтойрог замтөслийнхөрөнгөөс завшсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн агаад дөрөвдүгээр сарын 29-нд АТГ-т шилжүүлэхээр прокурорын байгууллага харьяалал тогтоосон юм байна. Өдгөө түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр яллагдаг чаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.