Азербайжаны Баку хотод энэ сарын 2-8-нд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд 25.08 секундийн амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд манайхаас эрэгтэй 10, эмэгтэй найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ур чадвараа сорьжээ.
Сонирхуулахад, 2017 онд онцгой байдлын байгууллагын алба хаагч, аврагчид Туркийн Измир хотод болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-ий байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол энэ удаа улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна.
Ч.Болор