
Дэлгүүрийн шилэн хоргон дахь хиймэл эдээр хийсэн ногоон гацуурыг, өнөөх л өнгийн тоглоомоор чимээд л жил бүрийн баярын чимэглэл тань нэгэн хэвийн уйтгартай санагддаг юм биш биз.
Харамсалтай нь гацуур, чимэглэлээ шинэчлэх гэтэл баярын дараа хадгалах зай талбай хомс, баярын уур амьсгал орсон цөөн хоногт л хэрэглэх чимэглэлийг жил бүр шинэчилнэ гэдэг эдийн засгийн хувьд ч илүү зардал болдог тул жилийн жилд нэг хэвийн байдлаар л гацуур, чимэглэлээ засдаг.
Тэгвэл энэ жилийн гацуур тань гар доорх материал ашигласан, хямд төсөр бөгөөд сонирхолтой байж яагаад болохгүй гэж. Бид танд өвөрмөц бөгөөд өртөг багатай 15 гацуурыг санал болгоё.