
Шинэ жилийг ганган ногоон гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор ирсэн болохоор тэр. Харин зул баярын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө Эртний египетчүүд арванхоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ далдуу модны ногоон навч авчирч гэрээ чимдэг байсан гэдэг. Үүний дараагаас XV – XVI зуунд Герман улсад зул сарын баярт зориулан сүлд мод зассанаар жил бүр сүлд мод засах уламжлал эхэлж байсан түүхтэй. Анх алим, самар болон хоол хүнсээр чимэглэдэг байсан бол сүүлд 18-р зууны үеэс лаагаар чимэглэж, гэрэлтүүлдэг болсон байна.
Харин өнөө үед дэлхийн улс орнууд шинэ жил болон зул сарын баярт зориулан амьд мөнх ногоон гацуур гэхээсээ илүүтэйгээр хиймэл, нийлэг материалаар хийсэн сүлд модыг тоглоом, гэрэл зэргээр чимэглэдэг болсон. Энэ жишгээр манай улс ч мөн адил өнгө, өнгийн гацуур модыг чимэглэн Манай улсад айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлөгөн тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг. Айл гэрт шинэ жилээр ирсэн зочин, гийчин тухайн айлын хүүхдийн сүлд модыг мөнгө, мэндчилгээ зэргээр мялаах заншил ч бий.
Тэгвэл айл гэр болон албан тасалгааны хоймрыг гэрэлтүүлэн сүндэрлэх мөнх ногоон гацуурын үзэсгэлэн худалдаа аль хэдийнэ дэлгүүрүүдийн тасалгаануудыг чимээд эхэлжээ. Энэ жилийн хувьд хамгийн үнэтэй гацуурууд “Naran mall” болон “Max mall” дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа ба таван сая хүртэлх төгрөгийн үнэтэй гацуур байгаа аж. Харин хамгийн хямд гацуурууд Нарантуул зах болон Дүнжингарав, Түмэн плаза зэрэг худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа юм байна.
"Naran mall" худалдааны төвд:
Үнэ: 1.200.000 төгрөг
Үнэ: 1.200.000 төгрөг
Үнэ: 1.500.000 төгрөг
Үнэ: 5.000.000 төгрөг
Үнэ: 1.800.000 төгрөг
Үнэ: 1.800.000
Үнэ: 1.800.000
"Max mall" худалдааны төвд:



"Дүнжингарав" худалдааны төвд:
Голын ногоон мод үнэ 50.000 төгрөг
Үнэ: 200.000 төгрөг
Үнэ 130.000 төгрөг
Үнэ: 400.000 төгрөг
Үнэ: 180.000 төгрөг
Үнэ: 300.000
Үнэ: 150.000 төгрөг
Үнэ: 170.000 төгрөг
Хамгийн өндөр модны үнэ: 4 сая төгрөг
Үнэ: 210.000 төгрөг
Үнэ: 170.000 төгрөг
Үнэ: 230.000 төгрөг
