Жуулчлалын журмаар очиж Тайваньруу нэвтэрсэн зургаан монгол хүнийг Тайбэй хотын эргэн тойрны худалдааны төвүүдээс 30447 долларын үнэ бүхий гар утас болон бусад бүтээгдэхүүн хулгайлсан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай "Chinapost" болон тус хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Тайбэй хотын цагдаагийн газрын мэдэгдсэнээр, тус хотын төв буудлын газар доорх худалдааны төвийн гар утасны дэлгүүрт хулгайн хэрэг гарсан тухай дуудлага хүлээн авсан ба хэргийн газарт очиж, хяналтын камерыг шалган, гурван залуу, нэг эмэгтэй хулгай хийсэн болохыг тогтоосон байна.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зургаан хүнээс бүрдсэн хулгайн бүлэг Нанжин хотын “West Road” зочид буудалд буусан байсныг илрүүлжээ.
Тэднийг зочид буудлаас гарахаар бэлтгэж байхад нь мягмар гарагийн үүрээр 03:00-д баривчилсан байна.