
БОКС:
Эрэгтэйчүүдийн 52 кг-д Х.Энх-Амар Мексикийн боксчин Эмигдио Элиастай үүрийн 5:15 цагт тулалдана. Манай боксчин эхний тулаанаа хийх юм. Хэрвээ манай боксчин эхний тулаандаа ялвал Колумбын Кейбер Авильятай тулалдах хуваарьтай.
Сонирхуулахад, жүдо, усанд сэлэлт, байт харваа, буудлага, хүндийг өргөлтийн спортын төрөлд өрсөлдөх манай тамирчид тэмцээнээ дуусгасан.
Манай тамирчдаас чөлөөтийнхөн 14-нөөс тэмцээнээ эхлэнэ. Түүнчлэн эмэгтэй марафон гүйлтийн уралдаан энэ өдөр аваргаа тодруулна.