
Та өмнө нь өндөгний шар яагаад өөр өөр өнгөтэй байдаг тухай бодож байв уу? Эл өнгө чамгүй их мэдээллийг танд илэрхийлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Бараг 100 жилийн өмнө эрдэмтэд өндөгний шарын өнгө нь хэр их органик пигмент агуулдаг болохыг илэрхийлдэг гэдгийг тогтоожээ. Уг пигмент нь хүний ясыг бэхжүүлэхэд тустай аж. Уг судалгаагаар өндөгний шарын өнгө тод, гүн байх тусам хүний биед тустай эрдэс бодис, амин дэм агуулдаг болохыг баталсан байдаг.
Мэдээж өндөгний шарын өнгө тахианы идэштэй шууд холбоотой. Үр тариагаар хооллодог тахианы гаргасан өндөгний шар цайвар байдаг бол эрдэнэшиш, ургамал, шавьжаар хооллодог тахианых илүү улбар, гүн өнгөтэй байдаг аж.
Улирал, уур амьсгалын өөрчлөлт өндөгний шарын өнгөнд нөлөөлөх нь бий. Өвлийн цагт өндөгний шар ихэвчлэн цайвар өнгөтэй байдаг. Энэ нь өвлийн улиралд тахианы хоол тэжээл хомсддогтой шууд холбоотой тул мөн л өндгөн дахь эрдэс, тэжээллэг бодисын агууламж муу болсон гэсэн үг. Дийлэнх тохиолдолд өндөгний шар цайвар өнгөтэй байх нь чанар муутайг илтгэх тул томоохон фэрмүүд үйл ажиллагаандаа 15 өнгө заасан индикатор ашиглах нь бий.
