
Их Британийн Элчин сайдын яамнаас зохион явуулж буй “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийн хүрээнд энэ сарын 12-нд буюу маргааш 12:00-14:00 цагийн хооронд дараах замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхийг Замын Цагдаагийн Албанаас мэдэгдлээ.
Энэ үеэр Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах аж.

Түр хугацаагаар замын хөдөлгөөнийг хязгаарлах замууд:
-Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд,
-Баруун 4 зам,
-Бөхийн өргөө,
-Е-mart худалдааны төв,
-Сүхбаатарын талбай,
-Шангрила төв