
Ойрын өдрүүдэд цас их хэмжээгээр орж, зам даваа хаагдан, халтиргаа гулгаа үүсч, замын нөхцөл байдал хүндэрсэн тул улсын хэмжээнд орон нутгийн замыг энэ сарын 13-ны өдрийн 13.00 цагаас эхлэн хаахаар шийдвэрлэлээ.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гарч орон нутгийн зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 14-ний 10.00 цаг хүртэл хаахаар болжээ.
Мөн түр хаасан замуудын цасыг яаралтай цэвэрлэж, тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх ажлыг авто замын засвар, арчлалтын компаниуд түргэн шуурхай хийхийг үүрэг даалгавар болголоо.