
Монголын Бурхан Шашины шинэ төвөөс Далай ламын Монголд хийх гэж буй айлчлалын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Монголын бурхны шашинтны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж "XIV далай лам Монголд маргааш айлчилна. Манай улсад ес дэх удаагаа ирэх гэж байгаа нь энэ. Далай ламын айлчлал энэ сарын 18-22-ны хооронд дөрвөн өдөр үргэлжилнэ. Далай лам Их тэнгэрт байрлах юм байна.
Далай лам аравдугаар Богдын хойд дүрийг тодруулах, гардан зохион байгуулах зорилготой Монголд ирэх гэж байгаа” гэлээ.