
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 81900 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхийг сайд Ц.Дашдоржид даалгалаа. Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 7530, АИ-92 28.200, дизелийн түлш 48.900 тоннын нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт дүнгээр 84.720 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.
2015 оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэлх хугацаанд дээрх аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж 982 мянга гаруй тонн шатахуун импортоор оруулж иржээ.