
Манай улсад төмөр хүлэг нэмэгдэхийн хэрээр замын түгжрэл үүсэж, иргэдийг бухимдуулж байна. Хүмүүс өдөрт замын түгжрэлд ойролцоогоор хоёр цаг зарцуулдаг гэж бодвол сард 60 цаг, жилд 730 цаг буюу жилийн 365 хоногийн 30 нь өдрийг түгжрэл дунд өнгөрөөдөг байна. Ялангуяа ажил тарах үеэр буюу оройны 18.00-20.00 цагийн үед замын түгжрэл дээд цэгтээ тулдаг. Тиймээс энэ цагийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар бяцхан хөгжилтэй зөвлөгөөг хүргэж байна.