
Цас их хэмжээгээр орж, цочир хүйтэрсний улмаас Монгол Улсын 23 суманд цагаан зудтай байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай, Булган аймгийн Хангал, Дархан-Уул аймгийн Дархан, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Хэнтий аймгийн Биндэр, Дадал зэрэг найман аймгийн 18 сум зудын нөхцөлд, Булган аймгийн Тэшиг, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор, Дорнод аймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Сонгино, Орхон аймгийн Жаргалант, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн, Тэс, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Цагааннуур, Хэнтий аймгийн Норовлин зэрэг есөн аймгийн 23 сум цагаан зудтай өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны гуравдугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна.
