"Хаан" банкны залуус цоо шинэ дуу гаргажээ. "Модон чихэр" нэртэй уг дууг "1010" хамтлаг анх удаа олонд хүргэсэн юм. Тус хамтлаг байгуулагдаад удаагүй бөгөөд "Хаан" банкинд ажилладаг санаа нийлсэн хэдэн залуус нэгдэж, хамтлаг байгуулсан аж. Тус хамтлагийн залуус бүгд "Хаан" банкны аудит, санхүүгийн албанд ажилладаг залуус аж. Тэр ч бүү хэл дууны шүлэг, аяыг хүртэл мэргэжлийн бус хүмүүс зохиосон байна.